Зүрхийг минь өвтгөн, сэтгэлийг минь зовоон
Зүгээр л бодолд автуулж, гуниглуулж чадах
Зүггүй хүүхэд насны анхны хайрын эзэн
Золгүй дурлалын илч минь зүүднээс минь үүрд явдаа 2006.09.17
......................................................................................
Үнэнч хайрын шувуухай минь чи
Үүрээ засаж сүүдрээ үлдээчихээд
Үүгээрээ намайг амьдар гээ юу
Үүд нь нээлттэй сэтгэл рүү минь
Өндийх ч үгүй юунд дэргэд нь зогсоно вэ
.......................................................................................
Найдаж итгэсэн итгэлээ
Нэгэн төгөлд орхиод
Нулимстай нүдээ инээдээрээ халхлаад
Найз нь удахгүй сэтгэлийнхээ чигийг олно
Тэр үед бүгдийн хариу чи л байх болно
Түлхүүр нь чи болохоор зүрх минь цоожтой байна
Зүрхэнд минь хэн ч намайг гэж ирэхгүй
Зүүдэнд минь л харин чи дандаа зочлох юм 2006.04.20

19 сэтгэгдэл:
dongoj say baahan setgel hodolgoson bichleg uzseniig ch helhuu uillaa. Keep moving forward
Goy bichjee. yalanguya suuliin 3 murt bur goy
Батаа: баярлалаа хө. бас уучлаарай сэтгэл санааг нь үймүүлээд хаясан байнашд тэ
Мийгий: Баярлалаа хө
ямар сонин сүүдэр вээ тээ.
Харин тиймээ сонин байгааз :-P
yamar goy yum be taalgdlaa amjilt
Би түүний сүүлчийн гуниг
Бишгүүрийн хөг мэт сүүлчийн дурлал
Бишүүрхээд буцсан хайр болоод хагацал
Биелээгүй мөрөөдлийн эхний цэг
Би түүний хавар болоод намар
Бичиглэж үлдээсэн төгс бус сонат
Бусдын өмнө өөртэйгээ хамт шатаасан
Булаахыг хүсээгуй гэрэл гэгээ нь
Би түүний үнэ цэнэ, хэмжүүр
Бийрийн үзүүрт тороогүй ихэмсэг зан
Өөрөөсөө харамлахдаа олны хөлд гээсэн
Өдлөөгуй шувуухай өмчлөөгүй сэтгэл нь
Би түүний . . .
Хаяж чадаагүй, авч бас болоогүй
Хамгийн сайхан зовлон Jul 17 10:28 AM
Uujii: Баярлалаа Гоё шүлгээ бичиж өгсөнд маш их баярлалаа
ЖААХАН АНДУУРАЛ ГАРСАН УУ ЯАСАН НЭМЭЭД ХЭЛЧИХЭД ДЭЭРХ БОЛ ЭМҮҮЖИНГИЙН 2005 ОНЫ ШҮЛГИЙН ТҮҮВЭРТ ОРСОН ТҮҮНИЙ ШҮЛЭГ ҮҮЖИЙГИЙНХ БИШ Л ДЭЭ ЗА ТЭРЧ ЯАХУУ
oo tiimuu bayarlalaa Anirgui bi ch medehguiee hehe Uujiigiih l yum bh gej bodsiin hehe
Өлмийн доор чинь гишгэгдсэн хайрынхаа төлөө
Өнөөдрөөс эхэлж чамайг би хайрлахгүй...
Тиймдээ хайр даахгүй хүнд хайраа өгснөөс болдог бол хайрлахгүй байх нь дээр байхаа
Eeee yamarch goi bichdeg yumbde adtai mondi we ene chine harin bi yu yariad yawchwaa
хэхэ намайг магтахжийсиймуу гүү юу кк
Хммм ихэнхэ хүмүүс хайрыг эерэг талаас нь бичсэн байдаг харин чи тэгээгүй байна шүү... хэхэ гоё шүлэг болж дараа нь болор цомд оруулнаа за энэ тэр... кака
Хэхэ за би гэдэг хүн их баярлажийнээ Аа гэхдээ тэр айхтар том тэмцээнд бол амжкулдээ хэхэ
tiime anirgui emuujingiin shuleg
minii durtai shuleg bhku yu~~
hi5aasaa copydool bichsn yumaa sorry :))
өө зүгээрээ хэхэ
Эхнийхийг нь копидлоо шүү гоё юм байна -_- Бүүр сэтгэлд хүрээд пал болдог бнашд яг цагаа олж харлаа ^^
Норовцэрэн:хэхэ миний нэрийг дурдаж байвал копидож болноо хө