Хэвлийдээ хайртай үрээ тээж яваа надад бодох тунгаах, төлөвлөх төсөвлөх юм бишгүй л дээ. Цаашид би чинь яах билээ, хүүгээ өсгөхөд юу юу хэрэгтэй, эхний ээлжинд боломжийн цалинтай ажилд орох нь чухал. Харин тэр үед хүүгээ хэнд харуулах вэ? Цэцэрлэгт орох хүртэл нь уг нь өөрөө өсгөмөөр байх юм. Даанч байрны лизинг нтр гээд л ажилгүй удаж болохгүй байдаг. Ажил бас хэцүүдэх гээд л...энэ мэт бодох юм их ээ. Хайртынхаа хүүг төрүүлэх гээд ингээд байж байгаадаа итгэж ядан баярлах авч хааяахан эмнэлэгт ганцаардах нь жоохон тиймхэн л дээ. Эмнэлэгийн өрөөнд ганцаардахын эрхэнд гадаа салхилхаар гарна. Нөгөө л муу зуршил минь надад хань болно. Дүрсгүй хүүхэд насандаа дэггүйтэн тоглож гүйхдээ шохоорхон зуусан тэр мөчөөс хойш намайг огт орхиогүй золиг байгаамлдаа. Одоо хэрнэ хаяж чадалгүй хадгалсаар л байна. Хүүд минь муу гэж сонссон хэдий ч яах ч аргагүй нөхөрлөчихөөд байх юм. (Амаржихын гадаа салхилан, тамхилж суугаа эмэгтэйчүүдийг хараад ийн бичихэд хүрэв )
Эх хүн танаас элэг бүтэн амьдралын төлөө
Ээжийн тань охиноо гэсэн сэтгэлээс гарах итгэлээр
Бүсгүй танаас эх орны чинь ирээдүйн төлөө
Бүлээн зүрх нь лугшин буй урагийн тань амьсгал бүрийн тоогоор өвдөг сөгдөн гуйя
Эцгийн тань санчиганд буусан хяруу
Эрүүл байлгах гэж чамайг өсгөхдөө ядарсныг гэрчилдэг шиг
Эргээд хүү тань чамаас аврал эрэхийн цагт
Энэ насны тэрхэн агшныг буцааж чадахгүйгээ нэг бодоод үзээрэй
Алаг үр хүсээд заяахгүй бол орчлонг яалтай
Амьдралд бүхнийг амлаад ч анзаарч тоохгүй нь лав
Азтай золтой учирлаар өөрийг чинь сонгон ирэхэд нь
Ангир уургаа биш аймшиггүй хортноор утах нь...
Өдөр бүр амаржихын хажуугаар явахдаа харах бүрт сэтгэл өвдөн, зүрх шимширдгийг нуух юун... Адилхан эмэгтэй хүн тул ойлгохыг хичээн дээр хэдэн өгүүлбэр өгүүлсэн нь хэн нэгний тухай биш харин хэн нэгэн түүнийг уншаад хаа нэгтээ нэгэн цагт сэтгэлд тань байсан нэгэн бүсгүй ийн гунихран суухвий гэж сануулахыг хүссэнийх билээ. Хамтдаа бүтээх энэ амьдралд хэн хэн нь бодолтой байвал аз жаргалыг бүтээж чаднаа. Тиймээс шинэхэн аав ээжүүддээ бүгдэд нь аз жаргал хүсье!

17 сэтгэгдэл:
гүээ цаана чэн өвөр дээрээ охиноо суулгачаад пиав уугаад, тамхи татаад найзуудтайгаа суужаагаа хүн байгаам чэн яахийн.
Hey interneteer mongo olmoor bna uu? Tgvl arga bna aa! Erdooo gants ssetgegdel bicheed l 4$ avdag site bogood delhiin 20 shildeg mongo ogdog saitiin neg yumaa!!!!!! Ene hayg ruu orood zovhon GREAT A FREE ACCOUNT shine account neehed l bolno. Ene site iig ajluulaad 15 honoj bna odoogiin bdlaar 125$ avtsan bna. Mongoo 75$ blhoor avdag! Zaluusaa amjilt http://www.AWSurveys.com/HomeMain.cfm?RefID=Lordlylord
хүүхэд бүр Бурханы бэлэг.
тамхи татаж байгаа, пиав ууж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг харахаар хүүхдийг нь өрөвдөх шиг болдог юм. яана даа гээд л. тэр амьтан тэр дотор бүтэж үхкэж байгааг мэджийдэг болуу. ккк.
та хоёрт эрүүл энх аз жаргал хүсий. Хөөрхөн хүүтэй /охинтой/ болоорой. гоёымоо гээд хальт атаархлын үг бас чулуудчий яаж зүгээр байхуу хэхэ. гэхдээ харгүй шүү
Ядаж л эхний 3 сар гам сайн барих хэрэгтэй. гоёиймааа......
ухамсарын л асуудал шүү дээ :)
Баяр хүргье :)
yo yostoi yum boduuldag baishd... saraahai meen tnx..
gehdee bi bas neg ym sonsson l doo herwee huuhdiin hee eruul ywhiig harhiig husej l baiwal.ymar neg zuiliig baga bagaar hereglej baih heregtee gej sonsson l doo.Ter n bolhoor huuhdiin chine burelden bie bolh hugatsaand bienh n eserguu tsel tanii hergelsen ter baga zergiin nyng eserguutshed zoriulagdan bolowsroddog gej sonsson.gehdee unen hudaliig n mdkuu l dee
гоё юмаа ээж болоод баяр хүргий
Eej bolj bgamuu
Bayr hurgiiiii. Ugeer ilerhiilhiin argagui shuu deee
Bi tamkhi tatdag murtluu jiremsen baikhdaa tewcheed tatdaggui baisan eejuudiig medekh yum baina. Gekhdee medeej daraa n akhaid tatsan l da. Chutgur goimond durlana gej tamkhind khumuus yagaad durlaad baigaag yruusuu oilgodoggui. Zugeer l neg utaag sorj uushgaaraa damjuulaad gargakh yu n saikhan baidag bainaa. Tamkhi emegtei khunii tsarai zus shudiig aygui muukhai bolgodog yum shig sanagddag. Bas muukhai unertei.
Zugeeree khuukhed ugaasaa khool und bukh yumaa uuruu awaad irdeg yum. Khun nemegdekheer khuns nemegddeg gedeg unen shuu. Buun az jargal shuu de. Saikhan amarjaarai. Bayar khurgie.
харин тиймээ муухай тэ. Гэхдээ би ээж болох болоогүйээ зүгээр л эмнэлгийн хажуугаар явжаахад төрсөн сэтгэгдлээ товшин буулгасан нь энэ байхгүй юу
Үр хүүхэд бол бурхнаас илгээсэн бэлэг. Хүүхэдтэй болвол гарга. Тэгээд аз жаргалтайгаар инээмсэглэн алхах хэрэгтэй.
aan hehe
Сторми: Тэгнээ хө Тэхдээ болоогүйээ Эхлээд аавтай нь учирнадаа хэхэ