6 настай хүү ийн өгүүлрүүн...

Зиа энэхүү мөртийг 6 настай дүү маань сая надад уншиж өглөө. Түүнийг П.Түвшинбаяр гэдэг бөлгөө. Энэ нөхөр их эгдүүтэй бөгөөд чамгүй уянгалуулан уншсан тул өхөөрдөн та бүхэнд хүргэж буй нь энэ юм. Ийнхүү зохиох болсон учир нь Дорнодын талд долоо буудуулсан чоно болохсон гэж хаанаас ч юм сонссон гэнээ. Тэгээд тэрнээс санаа аваад зохиосон юм гэж надад хөөрөллөө.  Энэхүү шүлгээ "Шөнийн бодол" хэмээн нэрийдсэн гэнээ. Эгч маань өглөөний бодол биш  үү гэсэн чинь Зохиогч толгой сэгсрэн үгүй шөнийн бодол гэв.

Хөх тэнгэрт үүл болон замхарч үзхиймсан

Хөх тэнгэрт нар болон мандаж үзхиймсан

Хөх тэнгэрт цас болон хаялаж үзхиймсан

Хөх тэнгэрт бороо болон асгарч үзхиймсан

Хөх тэнгэрт баатар болон тулалдаж үзхиймсан

Хөх тэнгэрт бурхан болон захирч үзхиймсаан би...

Аа тийн манай хүн бас хэдэн сарын өмнө нэг шүлэг зохиосийн. Тэрийг нь сая саналаа. 

Уулны цаанаас нар гарч ирэв

Хүмүүс шатах шиг болов

Уулны цаанаас сар гарч ирэв 

Хмүүс хөлдөх шиг болов  (тагтан дээр зогсоод гадаа тоглож байгаа найзуудаа хараад зохиосон гэнэлээ)


12 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

эгчийнхээ шийрийг гатаах хүү вайн. хаха

ma (зочин)

hooh 6 nastai gehed nadaas deer zohiochij ee. ugiin baylag ene ter 6 nastai huuhed gehed bas l bna shu tee kk.egcheesee ch ilu boloh um bna kk

sanj (зочин)

shuleg zohioh uyiin ongod ene ter bol ewgui ain

бямбаа (зочин)

huurhun iin eniig haraad blogoo sanachlaa yum zohioj bichxees zalhuraad bsiin odoo orj bichdimu. neeh goe bolchloo. Ene joohon huuhded talarhav

Гана

хэхэ хөөрхөн шүлэгч байна даа... бичиж авч хадгалаад том болохоор нь уншуулахгүй юу

Тэнгис (зочин)

Зөв зөв. Бичээд байгаарай миний дөөө ккккк

Зочин

ymarch mundag yumbedee ene jaal.egduuteimaaa

tuya (зочин)

yasan ih aldaatai bichdeg yum be. bichig ysgiin duguilahd yavaad daraa ni yum bich dee. ayalguu saihan mongol helee ingej doosh ni hiih gej. huuhdiin hoorhon shulgiig bur gutaachihlaa.

some1 (зочин)

buur Tuwshnuug unsmeer sanagdchihlaa. onts surjiinuu tuwshnuu. egduutei gdg ni...

Заяц

дэмжээд дураар нь бичүүлээд л байх хэрэгтэй шүү хө айхтар жаал байнадааа

Bataa (зочин)

yamar mundag yum be. tolgoin dotorh ni nileed emh tsegtstei yum bn daa. uhaalag huuhed bn

Saraachan

Харин тиймээ аягүй хөөрхөн тэгээл өөрөө гараа алдалж зогсоол уншжаагаам чинь хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)