Чамд би бууж өгөхгүй...

Би гэдэг хүн хүүхэд ахуй насандаа бүтэх бүтэхгүй хязгааргүй олон мөрөөдөлтэй байжээ. Нүд минь дахин давтагдашгүй агшин бүрийг алдалгүй хальсанд буулгадаг байсан бол гээд л боддог байлаа. Хэ хэ. Тэгээл нээх хөөрхөөөн нэг гоё юм харахаараа л “Хэрвээ миний нүд...” гээд л мөрөөдөөд эхлэнэ. Жоохон байждээ.

За тэгээд жоохон том боллоо. Дунд ангид оронгуут л хүн болгон “За ямар мэргэжилтэй болох гэж байна?” гээл үргэлж асууна. Би мээээдкү гэж хэлэх хэрнээ дотроо “Бүхий л мэргэжил гоё юмдаа. Болдог бол бүх мэргэжлээр ажиллаж үзэхсэн. Тэгээд л эцэст нь өөртөө тохирох мэргэжлээ олох юмсан.” гэж боддог байлаа. Ахлах ангид орохоосоо ч өмнө “Ажилд ороод амьдрал цэгцрэхээр нэг сайхан кино хийнэ” гэж бараг өдөр бүр боддог байжүүлээ. Ахлах ангид бол бусдын л адил аз жаргалтай амьдралыг л мөрөөдөн ярьдаг байлаа.

Одоогийн залуусын бараг дийлэнхи нь гадаадад гарч сурах, ажиллах, амьдрахыг хүсдэг болсныг хүн бүр л мэдэх байх. За одоо ч ялгаагүй дээ. Болж өгвөл гадагшаа гарах юмсан гэсэн хүмүүс энд тэндгүй. Гэвч би яагаад ч юм бусад шиг тэгэж ихээр гадаад явахыг хүсдэггүй байлаа. Одоо хэр нь нэг их хүсдэггүй л дээ. Гэхдээ одоо бол залуу насандаа юм үзье, бусдын адил эх орноосоо хол байх, хүний нутагт амьдрах, ажиллах ямар байдгийг, басхүү энэ хүмүүсийн тэгтлээ их хүсээд байгаа, гайхан бишрээд байгаа тэр боловсрол нь ямар байдгийг үзмээр санагдана.

Харин хэзээд намайг орхихгүй нэг мөрөөдөл бий. Тэр бол “МИНИЙ АМЬДРАЛЫН ТАЙЛАН ЮМ.” Би уг нь шашингүй үзэлтэн л дээ. Гэвч яагаад ч юм хойд нас байдаг гэдэгт итгээд байдын. Тэгэж бодоод мөрөөдөх нь надад үнэхээр амттай байдаг. Яагаад гэвэл би хойд насандаа энэ амьдралынхаа туршид хийж бүтээсэн бүхнийхээ үр шимийг хүртэнэ гэж бодох надад сайхан байна. Тиймээс хүрч болох тэр мөрөөдөл бүхэндээ хүрэхийн тулд би юу хийх ёстойгоо сайн мэднэ. Гэвч цаг хугацаа намайг хүлээлгүй урссаар л... Гэхдээ би мөрөөдөлдөө тэмүүлсээр байгаа цагт урсан өнгөрөх ЦАГ чамд тийм ч амархан бууж өгөхгүй дээ!

12 сэтгэгдэл:

null
Janna (зочин)

Aimar zanaastai, sain bna. Muruudulduu hureerei

orshikhoo (зочин)

muruuduh saihan temuuleh bas saihan uurtuu uram zorig ugch chadaj bgaa bol bur ch saihan

Saraachan

Janna- Баярлалаа. Чамд бас амжилт хүсье! Оршихоо- Тиймээ үнэхээр сайхан :-)

Хэрлэн (зочин)

күү ерөө... хэхэхэ
чиний нүд шиг том нүдэнд бол тийм чик чик гээд хуулад авчдаг апарат одоо бол багтана байхөө... юм хөгжнөө гэж...

Saraachan

Кккк Хэрлээн чи минь найзынхаа багын мөрөөдлийг биелүүлээд нэг сайхан амьтан бүтээгээд өгөхийм бишиз ай?

Hulan (зочин)

chi meeen nom bichuul yasiin b hehe

saran (зочин)

manai saraa chin unshaad bsan chin lag yum bichdeg yum bn shd!uragshaa moorodldoo hureerei!

some1 (зочин)

dont give up that time. i hope u can reach ur dream. good luck

ЦасХаН

за мөрөөдөөд байгаарай өөдрөг үзэлтэй юмаа....
амжилт.......

Saraachan

Баярлалаа :-)

migi (зочин)

bi yag heleh gej baisiin "MINII AMIDRALIIN TAILAN" gesen nom gargaach. bi lav hamgiin turuund avna. teged nad saraa-s dursgav geed bichij uguurei. tsag hugatsaand bitgii buuj uguurei. MURUUDUH CH GOY SHUU!

Saraachan

Мийгий: хэхэ хэзээ нэгэн цагт тийм ном гаргавал чам яг хэлсэн ёсоор тань бичээд дурсгана гэдгээ амлийөө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)