Миний ээж vv? Охин нь байна. Бие нь
сайн биз дээ. Би ажлаа сольсон. Хєдєє тосгонд ажиллана. Даанч тэнд утасгvй юм».
«Тэгээд ярих ч боломжгvй хэрэг vv?» гээд ээжийн дуу сулраад ирлээ. Мєрєєдлийн
мєнгєний эрэлд тєрсєн хоёр охин нь «мордсон» болохоор дэндvv их ганцаарддаг,
санадгийг нь мэднэ. Ээжид минь бурхан болсон ааваас минь єєр «хань» Монголд
vгvй. «Гурван сард л нэг удаа амарна. Тэгээд ярья. Охиноо битгий санаарай». Дэд
бvтцийн хєгжил дэндvv сайн орны тухай ээж минь мэддэггvй нь миний аз.
Хєєрхийдєє миний муу ээж, за гэж байна. «Карт дууслаа, баяртай» гэж хэлээд
бушуухан тасаллаа.Утсаар ярих таван хоромд ээжийнхээ амьжиргааг зохицуулах
ёстой. Германд амьдардаг эгч рvvгээ залгалаа. Дуудаад утсаа авдаггvй. Бушуулаач
ээ! Надад хоёр минут vлдсэн. Ашгvй авлаа. «Солонго байна» гэсэн яаруу дууг
сонсоод л уйлж байна. Шоронд орсныг Булган хэлчихэж. «Битгий уйл. Нулимс та бид
хоёрт тус болох биш. Би есєн сар хоригдох болсон. Байр, утасны хєлс,
эмчилгээний зардлаа тєлєх, хvнсээ авна гэж тооцоод ээжид сар бvр 150 евро
явуулж туслаач!». «Би Томост (эгчийн минь найз) хэлье». «Yгvй ээ, тэр
зєвшєєрєхгvй байх. Чамтай гэрлэх гэж буй болохоос ээжтэй чинь амьдрах гэж
байгаа юм уу гээд уурлана шvv». «Тэгээд яах вэ?» гээд сандарч байна. «Зараад
мєнгє болгох юм юу байна?».
«Томос долоо хоногийн ємнє цагаан алтан
ээмэг, бєгж бэлэглэсэн. Тvvнийг заръя. «Яагаад зvvхгvй байгаа юм бэ?» гэвэл
хаячихсан гэж хэлье дээ». «Тэг, тэг» Дийд, дийд... Гадаад ертєнцтэй холбосон
«учиг» тасарлаа. Аргагvй ээ. Ахархан таван хором дуусчихаж. Ээж минь ямартай ч
євдєхдєє уух эмтэйгээ байх нь. Сэтгэл арай л уужрах шиг. Цонхоор харлаа. Тавцан
дээр хоёр болжмор сууж байна. Харгалзагчийн єгсєн талхыг vйрvvлээд сараалжин
тємрийн завсраар шидлээ. Тавцанг оносонгvй ихэнх нь даваад уначих юм. Болжмор
хооллох эрх чєлєєнєєс хvртэл боогдох гэж дээ. Хорвоогийн нэг єдрийн нар
жаргахад цєєнгvй цагийн зай байна. Хийх юм алга. Дэвтрээ дэлгэе дээ.Чемодантай
хувцсаа чирээд Булганыд ирлээ. «Яасан бэ?» гэж байна. Болсон явдлыг бvгдийг нь
ярилаа. «Швейцарь улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад очиж,
орогнол хvсье». Найз минь дургvйцсэнгvй. Эсэргvvцээд ч яах юм билээ. Єєр
сонголт байх биш. Вазал хотод байдаг цагаачдыг хvлээн авдаг байранд хvргэж
єглєє. Хэдэн нас илvv болохоор найз минь надад ахархуу загнадаг. «Энд удахгvй
биз дээ. Нэг хот руу хуваарилдаг юм. Яг л шорон шиг газар шvv. Сэтгэлээр битгий
унаарай» гээд баруун хацрыг минь vнслээ. Тэр «шоронгоос» суллагдахаар vлдсэн
хацрыг минь vнсэх нь дээ.Тємєр торон хашаатай хоёр давхар байшин руу орлоо.
Нохой хєтєлсєн хамгаалалтын ажилтнууд, давхарлаж гагнасан тємєр ор. Найзын минь
хэлсэн vнэн аж.
Нvvрний тал бvрээс зураг дарж байна.
Гарынхаа хээг єглєє. Эрvvл мэндийн vзлэгт оров. Монгол Улсад амгалан амьдрах,
амьд явах баталгаа нь «алдагдсан» нэгэн бvсгvйн бvх намтар, бие эрхтний
«зураас» нь хvртэл хаа холын Швейцарьт бvртгэгдлээ. Хаана оч гэж хэлэх бол оо?
Хvслээр минь болдогсон бол Булганы амьдардаг хотод очих юмсан. Салхинд гарах
хугацаа нь дэгтэй хагас шорон шиг хуаранд хориод хонолоо. Олтен гэдэг хотод оч
гэнэ. Булганыхаас холдчихож. Хаана амьдрахаа сонгох эрхгvй хойно яах вэ дээ.
Олтен руу чемоданаа чирээд дахиад л нvvлээ. Цагаачдын байр. Тийм ч тохилог биш.
Байрны дарга хvлээж аваад нэг жижиг єрєєнд орууллаа. Тавилга нь тааруухан
юм.240 франк єгч байна. Сар идэх хоолны мєнгє гэнэ. Монгол мєнгєнд шилжvvлэхэд
бага биш юм аа. Гэхдээ л амьдралын єртєг єндєр газар дєнгєж л хvнсэндээ хvрэх
тєдий. Ямартай ч хонох газар, идэх хоолтойгоо болчихлоо. Одоо хуримтлуулах
мєнгє яаж олъё доо. Олтены зар тавьдаг бvх дэлгvvрvvдийн самбарт «Цагаар айл
цэвэрлэнэ, хvvхэд харна» гэсэн бичиг наалаа. Хэн ч ярьдаггvй ээ.Эзэн ажлаасаа
сайхан зантай ирээсэй гэдэг байсан хvсэл минь мєнгє яаж олох вэ гэсэн бодлоор
солигдлоо. Булганых руу галт тэргээр очиход 30 франк (27 мянган тєгрєгтэй
тэнцэнэ) тєлдєг. Халаасандаа захирагдаад явах нь ховор. Дэндvv их ганцаардаж
байна. Монголоороо ярих юмсан. Зарын дагуу хvн ярих болов уу гэж гэгэлзсэн,
хийх ажилгvй гиеvрсэн хvнд єдєр єнгєрєхгvй нь там юм.
Булган ярьж байна. Жимс хураах долоо
хоногийн ажил гарлаа. Ир гэнэ. Ямар жимс яаж тvvдгийг нь ч асуусангvй. Цалин л
авч байвал юу ч байсан хийнээ. Ажил олдоно гэдэг л бєєн аз. Очлоо. Тоор хураах
юм байна. Хоёроос гурван давхар байшингийн дайтай гэмээр єндєр модод. Оройд нь
бєнжийх жимсийг нэг нэгээр нь тvvнэ гэнэ. Шат єгч байна. Хамгаалалтын бэхэлгээ
алга. Арай л бvдvvн болов уу гэмээр модны мєчирт шатаа тээглvvлээд авирах
ёстой. Толгой эргээд уначих вий, мєчир нь даахгvй хугарчихвал яанаа гэсэн
бодолд ээрvvлсэн ч мєнгийг нь бодоод єгслєє. Дээшлэх тусам айж байна. Унаад
vхвэл ажиллах зєвшєєрєлгvй байж хууль бусаар ажилласан миний хохь. Тоотой
єдрийн ажил тогтоосон хугацаандаа дууслаа. Дахиад л ажилгvй, мєнгєгvй. Яая даа
байз. Швейцарьт амьдарч буй хэсэг монголчууд «нийлнэ» гэсэн зарыг найз минь
дуулгалаа. Нэг єдєр ч болтугай мєнгє бодохоо больж сэтгэлээ сэргээе. Аарау
хотын орчим байх сайхан ногоон тєгєлд цугларлаа. Хорхог хийн шар айраг шимэв.
Зарим нь жаахан халж байх шиг. 30 орчим насны нэгэн залуу уйлж байна. 3500
ам.долларын єр тавиад ирсэн гэнэ. Сарын мянган ам.долларын цалинтай ажилд
оруулна гэсэн зард итгэчихэж. Зуучилж ирсэн гурван залуу Швейцарийн нэгэн захын
хотын галт тэрэгний буудал дээр авчраад «Эндээ сууж байгаарай. Бид одоохон
ирнэ» гээд бултчихсан гэнэ. Хєєрхий залуу єдєржин хvлээж. Ирсэнгvй. Азаар нэгэн
монгол бvсгvй тааралдсаны ачаар цагаач хvлээж авдаг байранд хvргvvлэн аврагдсан
гэнэ. «Ирээд гурван сар боллоо. Гэр рvvгээ нэг ч тєгрєг явуулж чадсангvй. Ажил
олддоггvй гэхээр эхнэр vнэмшихгvй юм» гэнэ. Хоёр хvvхэдтэйгээ байдаг нэгэн гэр
бvлийнхэн зовлонгоо ярьж байна. «Байраа зараад ирсэн. Гурван жил гаруй Европын
улсуудаар «тэнэлээ». Хураасан мєнгє алга. Нэг л єдєр «ачигдаад» явна.
Монголд очоод хаана амьдарнаа. ОХУ-д
дээд сургууль тєгссєн ч 40 гарсан настай болохоор авах байгууллага vгvй биз».
Сэтгэлээ сэргээе гэсэн биш бvр vймэрчихлээ.Дахиад л ажлын зар тавилаа. Ярьсан
ганц нэг нь ажиллах зєвшєєрєлтэй эсэхийг лавлаад vгvй гэсэн хариултын дараа
шууд л харилцуураа тавих юм. Мєрєєдєж ирсэн мєнгє минь алга. Би цєхєрч байна.
Яадаг юм билээ. Монгол руугаа буцъя гэхээр тийм ч гэрэлтэй бус ирээдvй тосч
байгаа. Авдаг цалингаараа ахуй амьдралаа залгуулна гэж итгэхгvй байна. Ааваас
минь хойш хоёр охиноо єсгєх гэж зvтгэсэн ээжийнхээ ачийг хариулах юмсан. Yе
мєчнийх нь євчнийг эдгээх vе солиулах мэс заслыг Европт хийлгэхэд арав гаруй
мянган ам.доллар хэрэгтэй. Энэ янзаараа бол мєнгє олох найдлага алга. Эгч минь
герман залуутай хуримлана. Гурван давхар харштай, том компанийн ємгєєлєгч тэр
эрхэм эхнэрээ алган дээрээ бємбєрvvлсэн боловч ээжид минь ганц евро ч
хялайлгахгvй. Амь амиа авч явдаг нь тэдний зан. 20 гаруй жил эмч хийсэн ээжийг
«хоосонгvй» гэж бодож байгаа. Хорин хэдэн евротой тэнцэх тэтгэвэр авдаг гэвэл
vнэмшихгvй. Тvvний зєв єє. Тэр ямар Монголын тухай мэдэх биш. Швейцариудыг арай
л гар султай гэдэг. «Монгол бvсгvй Швейцарь улсын иргэнтэй суух хvсэлтэй» гэсэн
зар сонинд тавья. Ээжийнхээ, єєрийнхєє ирээдvйг баталгаатай болгоё гэвэл vvнээс
єєр сонголт алга. «Ажил хайж байна» гэсэн зараас арай л олон ярьж байна. Дандаа
л ахимаг хvмvvс. Yе тэнгийнхэн нэг ч алга. Єєр сонинд дахиад зар тавилаа.

4 сэтгэгдэл:
Хэлэх ч үг алга. Үнэхээр мухардана гэдэг л энэ байх. Үргэлжлэлийг нь хурдан тавиарай.
humuusee bitgii ter hudalch luivarchidiin ugend itgej hunii gazarluu yavj bgaach dee,
Yamar hetsuu yum be. Sain ch, muu ch eh uuriin eh oron shig unetei, taivan, zuulun gazar haana baih ve dee. Yadaj eejid chin tuslahsan. Ergeed irsen n l deer dee.
Bodit baidal yumda..urgeljleliig ni huleej baiya. Tgd nzaa amjilt :*