Хайрын бороо гунигаар асгарч

Хачин ихээр норсон ч би шантрахгүй

дурлалын цасан бударсаар шуурсан ч

Дутааж би зугтахгүй тэвчээд гарч чадна

          Сэтгэлд минь хуй салхи босон дэгдлээ ч

          Ажирахгүй, хөдлөхгүй байж чадна

          Саран наран зүрхэнд минь хиртлээ ч

          Алхам алхмаар холдож би цөхрөхгүй

Дуртай амттан минь гашуун санагдаж

Аялах дуу минь хөггүй байлаа ч

Дураар аашилж хайраа би зүхэхгүй

Ахархан агаад хуурамч жаргалд шунахгүй...2006.04.21





6 сэтгэгдэл:

null
ooyoo (зочин)

гоё шүлэг байна

Хэрлэн (зочин)

04.11-ний өдөртэй их ойрхон өдөр зохиосон байна тээ ма найз нь... ккк

Saraachan

ккк тийм байна уу яагаадийн болоо :-P

нигга (зочин)

хөрхөн болжээ, таалагдлаа

Гана

тийм байгаасай

Saraachan

Нигга-Миний бяцхан орон зайд зочилсонд баярлалаа.
Гана- Тийм байнаа :-)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)