Дөрөв.

Харгалзагч намайг уулзалтын єрєєнд хvргэлээ. Танихгvй нэгэн эмэгтэй байна. Єєрийгєє буяны байгууллагын ажилтан гэж танилцууллаа. Хоригдлуудтай уулзаж зєвлєгєє єгдєг юм байх. «Чи яагаад Монгол руугаа буцахыг хvсэхгvй байгаа юм бэ?» гэж байна. Манайд ажил олддоггvй, хийсэн ч цалин бага гэж нэг хэлэх гэснээ цааш хийлээ. Дуугарсангvй. «Та нар их єлсдєг vv. Амьдрал чинь хvнд байх даа?» гэнэ. Швейцаруудын ихэнх нь Монгол гэж хаана ч байдгийг мэддэггvй шахам. Тэдэнд Ази гэхээр л ядуу амьдрал, хоосон таваг тєсєєлєгддєг. Биднийг нутагтай єлбєрч vхэхийн ирмэгт хvрээд хvний газар ирэн гэдсээ тэжээхийн тулд бэдэрч яваа гэж боддог нь илт. Аргагvй ээ. «Есєн сар ч хамаагvй шоронд сууя. Монгол руугаа буцахгvй» гэж хэлдэг хvмvvсийг єєрєєр яаж ойлгох вэ дээ. Тэдний зєв. Ашгvй уулзалт дууссаныг харгалзагч хэллээ.Єрєєнд минь хvргэсэн шоронгийн ажилтан завтай байгаа бололтой. Сандал дээр маань тухтай гэгч нь суулаа. Эх орны минь тухай лавлаж байна. Євєлдєє 30 градус хvртэл хvйтэрдэгийг сонсоод бараг л чичирлээ.

Миний хоригдож буй єрєєний доод давхарт мусальман шашинтай нэгэн залуу байдаг. Шоронгийн хоол нь ихэвчлэн гахайн мах болохоор иддэггvй. Єлссєндєє талх, цєцгийн тос, жимсний чанамал байнга гуйдаг. Даанч хэмжээтэй хоолыг тvvнд илvvчлэх нь vгvй гэнэ. Єрєвдлєє. Хєєрхийдєє хvний газар над шиг л ядарч яваа нэгэн биз. Єєрийнхєє хувийг єглєє.«Хаанахын хvн юм бэ?», «Турк» гэсэн vгийг сонсоод шууд л харгалзагчийн гараас багахан тос, чанамалаа шvvрч аваад хогийн сав руу шидчихлээ. Тvvний нvд томроод «Яагаад» гэж байна

 

Мєрєє хавчаад орон дээрээ гараад хэвтчихэв. Харгалзагч их л гайхаж буй бололтой. Їvдэн дээр хэсэг тээнэгэлзэн зогссоноо гараад явлаа. Хэрэв тэр нэгэн турк эр надтай тааралдаагvй бол єнєєдєр би тоотой насныхаа нэг жил шахмыг тортой хашаанд єнгєрєєхгvй байсан даа. «Эр хvн байж єлсєхєє тэсвэрлэж чаддаггvй арчаагvй амьтан бэ? Аягvй бол тэр «муугийн» хамаатан ч юм билvv?». Яанаа, би таних нь байтугай хараа ч vгvй нэгнээс єшєє авах муу санаатай болчихож. Шорон хvнийг эвддэг гэдэг vнэн юмаа. Єш хонзон бодоод яах вэ дээ. Єєрийгєє сатааруулъя. Дэвтрээ сєхье дєє.Эзэн маань надад нэгэн баяртай мэдээ дуулгалаа. Охиноо сургуульд хvргэж єгч бай гэнэ. Уасминагийн (охины нэр) сургуулиас гэр хvртэл явган алхахад 10 минут. Бусдын харцан дор бєхєлзєхгvй энэ хэдхэн хором надад ямар vнэтэй гээ. Болдогсон бол бvрч холын сургуульд охиныг хvргэж байх юмсан.

Даанч миний хvслээр болох биш дээ? Гуравдугаар сарын 8-нд хэрэг тарьчихлаа. Уасминаг хvргэж єгєєд гэртээ харих замдаа утасны бvхээгнээс ээжтэйгээ ярьж баярын мэнд хvргэсэн юм. Охиныхоо дууг ойрд сонсоогvй ээж минь их саначихаж. 30 минут єнгєрснийг анзаарсангvй. Сvмийн цаг цохих чимээг сонсоод цочлоо. Баяртай дараа ярья гэж хэлчихээд яараад гvйлээ. Эзэн их л уурлаж байна. 10 минут яваад ирэх ёстой би хагас цаг гаруй «зугаалсныг» уучлахгvй гэнэ. Маргаашнаас эзэн охиноо хvргэж байхаа мэдэгдлээ. Уучлахгvй гэсэн vг наранд гардаг 10 минутыг минь аваад «явчихна» гэж би бодоогvй. Дахиад л гэрийн «хорионд» орчихлоо. Цюрихийн гудамжаар алхах юмсан.Булган утсаар ярьж байна. Гэрийн vйлчлэгчийн ажил улирлын чанартай шахуу байдаг тул есдvгээр сар хvртэл буюу хvvхдvvдийн хичээл цуглартал олддогvй гэнэ. «Ядахдаа сард нэг ч єдєр болтугай амруулдаг айлд ажиллах юмсан. Туслаач. Боломж байвал ахиу цалин єгєх айл олмоор байна». Найз минь зєвшєєрлєє. «Сонины зарын дагуу гэрийн эзэдтэй нь очиж уулзъя. Чи ямар ч аргаар болтугай хоёр єдрийн чєлєє аваад ир. Харин ажлаасаа гарч болохгvй шvv. Хонох газаргvй байхын зовлонг амсаа биз дээ». Тиймээ Булганы зєв. Хоёр єдєр эзэндээ юу гэж худлаа хэлэхээ боловсрууллаа. «Женевт байдаг нэгэн найз маань осолд єртчихєж. Би эргэхийг хvсч байна. Чєлєє єгєєч». Эзэгтэй зєвшєєрлєє. Дєрвєн сар гаруй би боолын хєдєлмєр хийсэн.

Овоо ч дадлагажлаа. Цалингаа ахиулах юмсан гэж бодно. Саяхан л шахам хонох газар олдвол их юм гэж бодож байсан бол одоо ахиухан цалинтай ажил хайх боллоо. Хvн давруу амьтан гэдэг нь vнэн юм. Булган бид хоёр зарын дагуу єдєржин явлаа. Эзнээс илvv цалинжуулах айл олддоггvй. За яах вэ буцъя даа. Булган дуудаж байна. Хар даа. «25 нас хvртэлх насны бvсгvй гэрийн vйлчлэгчээр авна. Цалин єндєр». Яриач гэнэ. «Яанаа би 26-тай шvv дээ». «Яадаг юм бэ нэг нас дарчих. Єндєр цалинтай ажилд орвол чиний л аз». Тиймээ найзын минь зєв. Залгалаа. Эрэгтэй хvн авч байна. Маргааш уулзаад ажиллуулах эсэхээ шийдье гэнэ. Болзсон цагтаа очлоо. Їнэтэй ноолууран урт хvрэм, vнэт эрдэнийн шигтгээтэй бєгж чигчий хуруундаа зvvсэн 45 орчим насны эрхэм байна. Турк vндэстэн.Нутагтаа савхины vйлдвэртэй гэнэ. «Хэрэв чи ажиллахыг хvсвэл хуучин цалингаас чинь 300 франк илvv тєлье». Энэ мєнгє 270 мянган тєгрєгтэй тэнцэнэ. Бєєн баяр. Эзэн дээрээ очлоо. «Би ажлаа солилоо, уучлаарай». Чемондантай хувцсаа чирээд шинэ эзнийдээ ирлээ. Гурван єрєє цэвэрхэн байр. Тавилга нь ч нvсэр биш. Тvvртэхгvй л цэвэрлэх юм байна. Їдэш болчихож. «Та ямар хоол зооглох вэ?» «Єнєєдєр чи амар би єєрєє хийе». Єглєє 07-д бослоо. Кофе бэлтгэе. Яанаа эзэн маань єєрєє кофегоо чаначихаад намайг хvлээгээд сууж байна. «Уучлаарай таныг эрт босдог гэж мэдсэнгvй. Дахиж ийм алдаа гаргахгvй». Толгой дохиж байна. Єдєр эзэн зоог хийлгэсэнгvй. Ресторанд хамт хооллолоо.

Үдэш дуудаж байна. «Би эхнэрээсээ жилийн ємнє салсан. Манайд чи гэрийн эзэгтэй шиг бай. Хоёулаа хамтарч амьдаръя. Тэгээд ч би чамд єндєр цалин єгєхєє амласан. Энэ мєнгє гурван єрєє байрны цэвэрлэгээнд тохирох хєлс биш». Ийм vг дуулна гэж ёстой санасангvй. Яах вэ? Зєвшєєрье гэхээр нэг л болмооргvй. Хэсэг бодлоо. Хєдєлмєрєє vнэлж, зарж чадна харин єєрийгєє арай л зvрхлэхгvй нь. Энэ эрхэмд боол бус харин зугаагаа гаргах хvvхэн хэрэгтэй байжээ. Тийм ч болохоор залуу хvvхэн ажиллуулна гэсэн зар тавиад ярихаар нь єєрийг нь хараад авах эсэхээ шийдье гэсэн байж. Хуучин эзэн минь одоо намайг цусаар уйлаад очсон ч авахгvй. Европынхон дэндvv чигээрээ зантай. Миний унтах ор, идэх хоол, хамгийн гол нь бага ч гэлээ авч байсан цалинг минь харийн эр баллачихлаа. Тvvнд би уурлах, гомдох эрх байхгvй. Хэрэв намайг цагдаад мэдэгдвэл Монгол руу «ачигдана».Нулимсан дунд, доромжлол дотор амьдарч буй ч эндээс явахыг хvсэхгvй байна. Намайг дандаа азгvйтэл дагах юм. Анх ирэхэд Булган шоронд, арайхийж нэг ажил олоод цалингаа ахиулъя гэсэн шуналаасаа болж ингээд бvдэрчихлээ. Яанаа одоо. Єчигдєр уулзсан айлууд цалинг нь голсон намайг vйлчлэгчээр авахгvй. Дахиад л тэнгэр холдож газар хатуудах нь. Чаддагаараа мэлмэрvvллээ. Энэ «шорвог ус» хэзээ нэг дуусах болоо?

Тэр эр намайг єрєвдєж байх шиг байна. «Миний найз рестораны эзэн. Хэрэв чи хvсвэл ажилд зуучилж єгч болох юм». Зєвшєєрлєє. Надад єєр сонголт алга. Чемодантай хувцсаа чирээд дахиад л нvvлээ. Сайхь эр хvргэж єгч байна. Гурван єдєр ажиллалаа. Дарга дуудаж байна. Очлоо. «Би ази бvсгvйтэй «найзлах» хvсэлтэй. Эхнэр маань Туркдээ байгаа. Чи юу гэж бодож байна. Хэрэв хvсэхгvй бол дахин єєр ажилчин авъя. Сайн бодоод єнєєдєртєє хариу хэлээрэй». Дахиад л тархи руугаа татуулчихсан аятай боллоо. Би ахимаг эрийн залуу эхнэрийн дvрээр амьдрах боломжоос татгалзаад энд ирсэн. Єєрийгєє, дээрээс нь хєдєлмєрєє vнэлж чадахгvй ээ. Одоо ажил хайгаад олдохгvй. Уурлах, уйлах ч тэнхээ алга. Швейцарийн цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад очиж орогнол хvсье. «Эх орондоо амьд явах баталгаа минь алдагдлаа» гэж хэлье. Зарим хvн ийм арга хэрэглэдэг гэж дуулсан, худлаа ярья. Янхан болохоос арай л дээр юм. Нєгєєх эзэн рvvгээ очлоо «Би энд ажиллахыг хvсэхгvй байна». Єрєєнд байрлуулсан харгалзагч нартай холбосон хонх дуугараад туулсан амьдралаас минь салгалаа. «Утсаар ярих уу?» гэж байна. Гурван сард нэг удаа таван минут хэртэй гадаад ертєнцтэй холбогдох боломжоос юу гэж татгалзах вэ дээ. Ээжтэйгээ ярья. Миний ээж 20 гаруй жил «Эрvvл энхийн манаад» гэсэн цаасан малгай ємсч эмч гэсэн сайхан алдар зvvн чулуун шалтай хvйтэн єрєєнд єдєрт 4-8 цаг хагалгаанд орсны шанд 60 хvрээгvй насандаа vе мєчний эдгэршгvй євчин, ялимгvй л муу vг сонсвол харвачих шахдаг даралтаар «шагнуулсан». Эцэст нь 40 мянган тєгрєгийн тэтгэврээр «урамшуулагдсан». Ийм биетэй ээжийгээ яаж аргалах вэ? Шоронд байгаа, гурван сарын дараа таван хором ярина гэж хэлж болохгvй. Бодъё. Сэтгэлд минь ээжийн минь зиндааны эмч энд 2-3 давхар харштай, сард 15-18 мянган франкийн орлоготой, сvvлийн vеийн загварын машин сольж сэлгэж унаад ядаргаа тайлах vнэртэн ханхлуулсан онгоцондоо над шиг зарц бvсгvйгээрээ нуруугаа угаалгаад тансагладаг нь бодогдлоо. Гэрэл, сvvдэр шиг дэндvv заагтай юм. Ээжийгээ яаж хууръя даа?

1 сэтгэгдэл:

null
ntsoom (зочин)

бид ямар нүгэл хийгээд тэрийгээ амсаж байгаа юм бол.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)