Гурав.

Швейцарь улсын шvvхээс надад гурван сар хорих ял оноолоо. Монгол Улсын иргэн гэдгээ нотолсон паспортаа єгєхгvй бол дахин зургаан сар сунгана гэнэ. Шvvх хурал тарсны дараа гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газрын байцаагч залуу дахиад л бичиг баримтаа єгєхийг шаардаж байна. Хэрэв би за гээд ам алдвал шууд л Монгол руу «ачигдана».Орчуулагч бvсгvй явчих саныг ч хэлэх vv юу ч ойлгохгvй дvр эсгэн мєрєє хавчаад суулаа. Yг л дуугарвал уйлчих гээд байна. Мєрєєдлийн мєнгєний амт ийм vнэтэй байна гэж бодоогvй ээ. Гадаад паспортаа єг гэж сvрдvvдж байгаад л суллачих байх гэсэн горьдлого сvvмэлзэж байсан юм. Бєхчихлєє. Есєн сар тємєр «авсан» дотор яаж тэснээ? Баримал шиг гєлийсєн хvvхэн хараад байцаагчийн тэсвэр барагдаж буй бололтой. Болдогсон бол цохиод авах юмсан гэсэн хvсэл нvдэнд нь илхэн.Солотурны шоронгоос намайг хvргэж ирсэн цагдаагийн жолооч дуудаж байна. 27 насныхаа хавар, зун, намрыг vдэх «гэрт» минь хvргэх нь. «Гавла» гэж байцаагч жолоочид хэллээ. Эсэргvvцээд яахав. Чимээгvй гараа сарвайв.Машинд суухаар дєхєхєд байцаагч «Дотор чинь муухай оргино доо» гээд бєєлжих дvр vзvvлэн дооглоод «Чингисээсээ єєр бахархах юмгvй тэнэг амьтад» гэж тавлаад, тохуутайгаар инээлээ. Хэлгvй «малтай» яаж ч харилцсан яахав гэж бодоо биз. Яах вэ дээ намайг басамжилж, доромжилж болно. Харин эх орныг минь гутаахыг сэтгэл, зvрх зєвшєєрєхгvй. Зангираад байгаа нулимсаа дотогш нь залгилаа.-Herr vorsitzender. Ich Freue mich sie kennengelernt zu haben (Ноён даргаа, би таньтай танилцсандаа их баяртай байна) гэж єєрийнхєє хэмжээгээр цэвэрхэн хэлэхийг хичээлээ. Байцаагчийн нvд томроод Sprechen du deutsch? (Чи германаар ярьж байна) гэж байна.-Ja ja naturiliсh! (тийм тийм тэгэлгvй яахав)-Байцаагчийн ам дахиад «ангалзах нь».

Бодвол бичиг баримтаа нэхэх биз.-Verzeihung Ich muss gehen. Resht nerzlichen dank fur den rat (Уучлаарай би явах боллоо. Таны зєвлєсєнд их баярлалаа).Дахиад л ам нь хєдєллєє. Боломж єгсєнгvй.-Ich danke Ihnen fur der warmen Empflang. Mir keine zeit. Gute reise (Таны халуун дотно хvлээн авсны тєлєє талархал илэрхийлье. Надад цаг алга. Замдаа сайн яваарай) гээд бардамхан алхаад машины урд камерын хаалга руу дєхлєє. Чингисийн удам арчаагvй явахыг би хvсэхгvй. Жолооч, байцаагч хоёр их л зэвvvцэж буй бололтой. Урд хаалгаа онгойлгох гэснээ болилоо. Хойшоо алхаж байна. «Хонины хонхорт» суулгах нь дээ. Донсолгоонд элэг бєєр «сугарна» даа. Камер дотор 20-иод минут vсчиж хvрлээ. Хариугvй бєєлжих нь. Яах вэ дээ, харийнхний халаасыг зузаан гэж шунасан миний буруу. Єрєєндєє ороод жаахан хэвтлээ. Юу хийх вэ. «Чилийсэн» олон цаг, єдрvvд намайг хvлээж байна. Дэвтрээ дэлгэе дээ.-Байна уу? Солонго уу? гэсэн Булганы дууг сонссод тийм ч гэж хэлж чадахгvй уйлчихлаа. Цээжин дотор зангираад байсан цєхрєл баярын нулимс болоод асгарч байна. «Єнєєдєр шоронгоос суллагдсан. Битгий уйл. Цюрихийн галт тэргэнд суугаад ир» гэнэ. Халаасандаа аравхан франктай буйгаа хэллээ. «Чи Женевийн галт тэрэгний буудал дээр хvлээж бай. Би одоо гарлаа». Ингэж намайг аз ивээнэ гэж байдаг аа? Ёстой л vхсэн хvн амилсан дайны баярлалаа. Холын холоос зориод ирэхэд байгаагvй анд минь суллагдчихаж. Дотор цэлмээд нэг л баясгалантай Цюрихээс ирэх галт тэргийг хvлээж гурван цаг суух нь. Хvлээсэн хvнд яг л гурван жил шиг.

Нимгэхэн хvрэм ємссєн болохоор жиндэж байна. Аргагvй дээ арванхоёрдугаар сар гарч буй юм чинь. Халуун цай уумаар л байна. Даанч мєнгє минь кофе, бялуу авч хvрэхгvй. Энэ байтугай зовлонг давснаас хойш даарах зэрэг ч яамай. Тэснээ. Жаахан дулаацъя. Женевийн тєвєєр алхлаа.Євєл нь хvртэл ногооноороо дvнхийх модыг vнэртлээ. Юу ч мэдрэгдсэнгvй. Сонин юм даа. Ийм сайхан байгаль, ногоо vнэргvй гэж vv? Агь ганга униартах Монголоо саналаа. Шарилжнийх нь vнэр хvртэл ямар сайхан байсан юм бэ дээ? Єєрийн гэсэн юм бvхнийхээ vнийг ухаарахгvй л явж дээ.Булган галт тэрэгнээс буугаад зам дээр хvлээж зогсоно. Хотын гудамжаар баахан алхаад цаг єнгєрснийг анзаарсангvй. Хєєрхий дээ миний найз турчихаж. Хальтхан харвал танихгvй нь. Бvсгvй хvнд 40 гаруй хоног шоронд сууна гэдэг ямар амар байв гэж. Гvйж очоод єєрєєсєє намхан найзынхаа энгэрт наалдаад мэгшлээ. Энэ баярын нулимс. Хvний газар аврагдаж, хамгийн гол нь банкнаас авсан єрєє дарж мэдэх нь. Миний найз хvн чанартай. Надад тусална. «Хоёулаа Цюрих явна. Манайд очино» гэнэ. Галт тэргэн дотор гурван цаг юу эсийг ярихав. Тэр Оросуудтай хамт хулгай хийж байгаад баригдан шоронд орсон гэнэ. Ашгvй тэд «Энэ бvсгvйд ямар ч буруу байхгvй. Зєвхєн хамт л явсан. Бид бараа хулгайлсан юм» гэж мэдvvлсний ачаар найзыг минь суллаж. Булган хэзээ ч муу юм хийх хvн биш гээд Цэнгэлийг загнах шахуу байсан би єєрєєс нь сонсч байж л итгэлээ.-Яагаад чи хулгай хийсэн юм бэ? Чам шиг боловсролтой, хэлтэй бvсгvйд єєр зам олдоогvй гэж vv? гэлээ. «Хэрвээ эх орон минь боломжтой, ажил хийгээд амьжиргаагаа залгуулах дайны байсан бол чи бид хоёр ингэж явна гэж vv?». «Єр нэхэгдээд, мєнгє бодогдоод ажил олдохгvй болохоор юу эсийг бодохов. Хэн хулгай хийхийг хvсэх вэ дээ» гэж байна. Аргаа бараад л тийм зам сонгоо биз гээд найзыгаа уучиллаа. Бvрий болж байхад Цюрихт хvрлээ.

Галт тэрэгнээс буугаад автобусаар хорин минут яваад хvрэх юм. Гурван давхар хуучивтар байшин байна. «Энэ цагаачдын байр. Нэгдvгээр давхарт жижvvр суудаг юм. Чимээ гаргалгvй орно шvv» гэж байна. Єдрєєс хойш хэдэнтэй хэлсэн яагаад гэсэн асуултаа тавилаа. «Чи бичиг баримтгvй. Хэрэв чамайг харвал шууд л цагдаа дуудаад цагаачдын лагерьт хvргэнэ» гэнэ. Яанаа, айдас намайг мєнхєд мєрдєх юм аа.Єндєр єсгийтэй гутлаа тайлж бариад хуучивтар модон шатаар єгслєє. Тийм ч тохилог биш єрєє, хуучивтар царс модон ор, том хувцасны шvvгээ, телевизор, хєгжим байна. Хэрэв vvд тогшвол орон доогуур юм уу, шvvгээн дотор ор гэнэ. За гэлээ. Булган хоол хийлээ. Хэдий єлсєж буй ч хэзээ жижvvр vvд тогших бол гэсэн айдас хоосон ходоодыг дvvргээд олигтой ч идэж чадсангvй. Харин шєнє нь хар дарж зvvдэлсэнгvй. Энэ улсад ирснээсээ хойш би ийм бєх унтаагvй. Булган маань орос, англи, герман хэлээр чєлєєтэй ярьдаг. Хоёулаа ажлын байрны зар гардаг Цюрихийн бvх сонинг худалдаж авлаа.Шинэ жилийн баяр дєхсєн болохоор ч тэр vv «Гэрийн vйлчлэгч» авна гэсэн зар ганц ч алга.Булганыд ирээд арав гаруй хоночихлоо.Ажил олдох болов уу, єрєє дарж дийлэх vv? банкинд байраа хураалгачихвал ээжийнхээ царайг яаж харах вэ гэсэн айдаст ээрvvлээд дахиад л нойргvй болчихлоо. Гутарч, цєхєрч, арга барагдах нь. Дэмий ирлээ гээд найздаа тунирхаад уйлж ч vзэв. «Битгий шантар, шинэ жилийн дараа ажил олдоно» гээд Булган аргадах юм. Жижvvрээсээ айн айн намайг орогнуулж буй найзыгаа зовоогоод яах вэ. Гуниг сvvмэлзсэн нvдээр инээдэг болж сурлаа.Шинэ жилийн баярын дараахан Булган гэртээ их л баяртай ирлээ. Надад ажил олдож. Гэрийг нь цэвэрлээд хоёр хvvхэд харах юм гэнэ. Бєєн баяр. Тэр єдрийнхєє vдэш найз минь намайг хvргэж єглєє. «Баян айл чамайг нохойноосоо дор vзсэн ч чи тэсэх л ёстой шvv» гэж сургамжилж байна. Толгой дохилоо.Эзэгтэй маань тийм ч муухай ааштай биш. Гэхдээ л шалыг нь єнгє оруулах гээд мєлхєєд угааж буй намайг «шохоорхож» харахдаа «Чи ийм л заяатай амьтан даа» гэсэн vгийг харцнаас нь давхар уншдаг. Энэ нь надад зовлон биш. Идэх хоолтой, унтах ортой, хамгийн гол нь єєртєє «хєрєнгє» бvтээж буй минь жаргал. Тэснээ. Ажилд ороод арав гаруй хоносны дараа эзэн дуудлаа. «Бид ємнє нь нэгэн бvсгvй ажиллуулж байгаад цагдаад баригдсан юм.

Хууль бусаар хvн ажиллуулсан гээд 20 мянган франкаар торгуулсан. Гудамжинд бичиг баримтны шалгалт их байна гэнэ. Чи манайхаас гарч болохгvй. Амралтын єдєр зєвхєн єрєєндєє амар. Бид дахиад цагдаагийн байгуулагад шалгагдахыг хvсэхгvй байна. Тэгээд ч 20 мянган франк бага мєнгє биш». Хэлэх vг олдсонгvй. Дуугvй л толгой дохилоо. Хоёр сар єнгєрлєє. Гадаа гармаар, хэн нэгэнтэй яримаар байна. Эзэн надад энэ тэрийг хийгээрэй гэхээс єєрєєр тоож дуугарах нь vгvй. Єнгєрсєнєє бодож дурсамжаар амьдарна гэдэг ямар хэцvv юм бэ? Яг л амьдаараа vхчихсэн юм шиг. Агаар амьсгалах юмсан. Сvvлийн долоо хоног аман дээр гараад хэлж зvрхлээгvй vгээ эзэндээ дуулгалаа. «Танай гэрт Булганыг нэг хонуулахыг зєвшєєрєєч». «Уучлаарай. Чамайг ажилд авахдаа найз нарыг чинь гэртээ авчирна гэж хэлээгvй шvv». Тийм ээ эзний vнэн. Орой нь эзэгтэй намайг дуудаж байна. Гvйгээд очлоо. «Чи хардаа» Цэнхэр дэлгэцээр реклам гарч байх юм. Ногооны униарт дуниартсан тал. Бороо асгарч байна. Хээгvй байрын эр томхон савтай єрємнєєс талхаараа хутгаад амаа олохгvй «цохих» юм. Хир болсон гэмээр дээл, тас хар нvvр, осолдохгvй ази гэхээс Монгол биш царай хажууд нь байгаа морины самсайнаас борооны ус дусалж байна. Мань эрийн нvvрээс ч ус бєнжигнєх юм. Єнгє муутай залууг хараад ичсэн ч хурдан хєлгийг нь хараад мэлмэрvvлэх дєхлєє. Нутаг минь бодогдож байна. Урьд нь сонсч байгаагvй зєєлхєн эгшиг уянгалаад л. Гэнэтхэн дvрс солигдож бичиг гарлаа. Кактабл гэдэг цєцгийн тосны сурталчилгаа юм байна. Эл тосыг идвэл яг л Монголынх шиг цэвэр ахуйг мэдэрнэ гэнэ. Юутай ч эгнvvлэшгvй гэдгийг нь харуулахын тулд эх орноор минь жишээ авч буй аж.Эзэгтэй маань нулимсаа гартал инээлээ. «Танай эрчvvд ямар царай муутай, бvдvvлэг юм бэ? Та нар ямар ч ажил хийсэн хамаагvй гээд энд хоргоддог нь аргагvй л юм» гэнэ. Эзнийхээ гэрт зочин авчиръя гээд эрээгvй загнасан надад хариу барьж буй нь энэ. Єрєєндєє ороод баахан уйллаа. Монгол орон минь хєгжєєсэй. Хэний ч ємнє бардам амьдрах юмсан...Тємєр хаалга хяхтнаад онгойлоо. «Чамд эргэлт ирсэн» гэнэ Хэн байдаг билээ?

9 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

aimar ymaa. why shorond orsiin boloo

Дамдаа (зочин)

Наад тэнэг чинь хариагүй л байгаа юм уу. ТЭНЭГ гэж байна гээд хэлээд өгөөрэй. Бас тэнэгээ битий хүнд гайхуулаад бай гэж хэл. бүр нэмээд ГОХЬ ЧИНЬ, ИНГЭЖ ЯВАХДАА ТААРСАН АМЬТАН гээд хэлчих. Монголдоо ирэх нь гадаадын шоронд суухаас сайхан бол тэгээд хоригдол царайлаад хэвтэх л үгүй юу. Ер нь бид нараар яг яалгах гээд байгаан?

Sienna (зочин)

хэхэ энэ чинь зохиол ш дээ. Хэдэн уилийн өмнө асуулт нэтээс уншиж байсан. Одооч асуулт нэт дээр бүтнээрээ байгаа

saraachan (зочин)

Зочин-д эхний хэсгийг уншвал яагаад гэдэг нь ойлгогдох байхаа Дамдаа-д Битгий ингэж бачуурдаа Би үүнийг гадаадыг шүтээд байдаг хүмүүст сургамж болгох үүднээс л оруулж байгаан байхгүй юу.Та бүү нервтмой... Sienna-д тийм байхөө би бол xacap.blogspot.com блогоос авсан гэдгээ өмнө дурьдсан болхоор сая оруулсангүй

Damdaa (зочин)

хэ хэ хэ. юун ч сүртэйм дээ.

saraachan (зочин)

Дамдаа хө ойлгосонгүй?

tergel (зочин)

yg l iim bdg shdee ene zohiol bishee unen ug mongolchuud iimerhuu l amidrdag unen ug gahsuun shorvog bnuu

chiher (зочин)

urgeljleliig hurdan tawibal sain bnaa.humuusee ene chini zohiol mongolchuudad surgamj bolgojh gj tawij bgaam shdee

Зочин (зочин)

энэ Дамдаа гэдэг хүн ямар аймаар байхы

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)