Швейцарьт амьдарч буй нэгэн бvсгvйн тэмдэглэл

«Монголчууд маань бараг бvгдээрээ л гадаадын аль нэг орныг зорихсон гэж бодож суугаа. Нэг л их сайхан амьдрал, их мєнгє бидний нvдэнд харагддаг. Гэвч диваажин мэт дvрслэн боддог харийн нутаг хатуу. Тиймээс єєрийнхєє амьдралын тухай тэмдэглэлээ илгээлээ. Сониндоо нийтэлж єгнє vv? Бусдад сургамжтай байх болов уу гэж бодсон юм» гэж тэр захидалдаа бичжээ. Ингээд олныг нуршилгvй бvсгvйн тэмдэглэлээс  задлая. Энэ тэмдэглэл хэд хэдэн цуврал болж нийтлэгдэнэ. Єнєєдєр би шоронд орлоо.

Цагдаа нар намайг гэрээс минь баривчилсан.Олтенд байдаг байрнаас Солотурны шорон хvрэхэд машинаар цаг гаруй явах юм. Гав бугуйг минь улайлгачихаж. Энэ ч яахав арилчихна. Харин сэтгэлийн шарх яах бол? Тортой хашаанд хоригдоно чинээ санаагvй явсан даа. Харгалзагчийг гарсны дараа зєндєє уйллаа. Нулимсаа бусдад vзvvлэхгvй дээ гэж єглєєнєєс vдэш хvртэл тэссэн юмсан. Цээжин дотор дvvжлээстэй «хvнд чулуу» салдаггvй ээ. Толинд харлаа.

Зовхины будаг урсаад хацар хар зам татчихаж. Хурууныхаа єндгєєр зєєлхєн хvрлээ. Дорхноо арилчих юм. Болдогсон бол энэ єдрийг хуанлигаас ингээд л баллачих юмсан.Тємєр «авсан» дотор хэр удахаа би мэдэхгvй. Нулимс надад тус болохгvй. Єєрийгєє сатааруулмаар, ямар нэг юм хиймээр байна. Монголоосоо авчирсан, шинээрээ буй vзэгний vзvvр ч хvргээгvй тэмдэглэлийн дэвтрээ дэлгэлээ. Дэлхийн хєгжилтэй орнуудын тоонд ордог Швейцарьт єнгєрvvлсэн Чингисийн удмын бvсгvйн жил гаруйн турш туулсан амьдралаа энд тэрлэе.Арваннэгдvгээр сарын 3.Тийм ээ. Энэ єдєр би аавынхаа зурганд мєргєєд ээждээ vнсvvлээд гэрээсээ гарсан. Мєнгєн цагаан хvлгээр ниссээр Женевт буухад бороо орж байсан. Сэрvvвтэрийг нь эс тооцвол яг л миний эх орны долдугаар сарын сvvлч шиг. Энд ирэх нь байтугай Эрээн ч орж vзээгvй надад харийнхан их л сонин харагдаж байна. Нисэх онгоцны буудлын тvргэн vйлчилгээний цэгээс утасны карт худалдаж авлаа. Найз бvсгvй минь Женевээс галт тэргээр гурван цаг гаруй яваад хvрдэг Цюрих хэмээх хотод амьдардаг юм. Дєрєв дахин залгалаа. Миний нэг ч vг мэдэхгvй францаар єєдєєс яриад утас нь холбогддоггvй ээ. Намайг тосоорой гэж арав хоногийн ємнє ярихад «Тэгье, чи ирээд над руу залгаарай» гэж байсан юм. Гайхлаа, дараа нь айлаа. Холын энэ оронд надад таних хэн ч байхгvй. Би одоо яана аа. Халаасанд минь ердєє 500 ам.доллар бий. Амьдралын єртєг єндєртэй газар хамгийн зэрэглэл багатай зочид буудалд долоо ч хонохгvй шахам дуусна.Ойрмогхон харагдсан кафед хоёр цаг орчим суулаа. Дахиад л залгалаа. Бас л холбогддоггvй. 16 цаг болох нь. Уйлмаар санагдаж байна. Хэрэв ингэх л байсан бол юу гэж хvрээд ир гэсэн юм бол. Найздаа гомдлоо. Би одоо хаачих вэ? Монголд 23 цаг болох нь. Зорьсон газраа хvрээ болов уу гээд ээж минь нойргvй хононо доо. «Сайн» яваагаа дуулгаж сэтгэлийг нь амраая.

-Миний ээж vv? Охин нь сайн явж ирлээ. Найзтайгаа ч уулзлаа. Надад битгий зовоорой. -Ээж нь охиндоо зовоод л байлаа. Булганы (найз бvсгvйн минь нэр) найз гээд нэг охин ярьсан. 0765313531 гэсэн дугаарыг дамжуулаарай гэсэн шvv.Ёстой магнайгаа хагартал баярлалаа. Боломжтойсон бол ээжийгээ vнсмээр. 0765313531. Энэ Швейцарийн гар утасны дугаар. Аврагдаж мэдэх нь. Бушуухан залгалаа.-Сайн байна уу? Би Булганы найз Солонго байна.-Хаана байгаа хаягаа хэл дээ. Одоохон чамайг очиж авъя.-Булганы утас ажилладаггvй ээ. Чамтай хамт ирэх vv?-Yгvй ээ. Цаадах чинь шоронд байгаа.-Юу?!? Хаана гэнэ ээ?-Утсаар юу хэлэхэв. Уулзаад ярья.«Шоронд байгаа». Энэ хоёр vг дахин дахин сонсогдоод... Худлаа байлгvй дээ. Тэр бvсгvй наргиа биз. Аягvй бол хамт хvрээд ирэх байх. Найзаараа ингэж тоглохдоо яахав дээ гэж бодлоо.Шар толгойтой олон хvмvvсийн дотор урт хар vсээ намируулан сул тавьсан бvсгvй ирж яваа нь их л содон юм. Шууд л намайг чиглэж байна. Би ч бас «эвэртэй туулай» шиг харагдаж байгаа даа. Мэндийн vг сольж их баярлаж буйгаа хэлээд дахиад л найзыгаа нэхлээ.Манайд очоод тухтай ярья гэж байна. Тэднийх Женевийн нисэх онгоцны буудлаас 20 минут орчим автобусаар яваад хvрэх юм. Шил, толь болсон найман давхар гоё байшин байна. Орцных нь том шилэн хаалга цоожтой, удирдлагаар онгойгоод л. Киноноос vзэж байснаа амьдрал дээр харлаа. Хоёр давхарт гарлаа. Нvсэр биш тавилгатай дєрвєн єрєє, цэвэрхэн айл юм. Тэнд хэн ч алга. «Чи ганцаараа амьдардаг юм уу?», «Yгvй, манай эзэн охинтойгоо хамт байдаг юм». Юу гээд хэлчихэв ээ? Эзэн гэнэ vv. «Булган шоронд байгаа», «Энэ манай эзнийх».

Юу л сонсоод байна даа. Магадгvй би боол бvсгvйн «гэрт» ирсэн, эрvvгийн эсвэл эдийн засгийн (алин болохыг мэдэхгvй байна) гэмт хэрэгтнийг эрж буй нэгэн болох нь ээ...

Gut morgen (єглєєний мэнд) гэсэн эрэгтэй хvний дуу тємєр чихрах чимээгээр цочин сэрлээ. Цагаа харвал 06 цаг болж байв. Шоронгийн амьдрал эрт эхэлдэг юм байна. Элдвийг бодон эргэж хєрвєєгєєд шєнєжингєє унтаагvй, vvрээр л жаахан зvvрмэглэсэн юм. Тємєр хаалганы дєрвєлжин нvхээр царан дээр тавьсан аяга сvv, хоёр зvсэм талх, цєцгийн тос, жимсний чанамал єгч байна. Хэлэн дээрээ єчигдрєєс хойш юм тавиагvй ч идэх хvсэл алга. Єлсєхєє мэдрэхгvй байна.Талханд нь гараа ч хvргэсэнгvй. Монгол хvн байна даа сvvг нь харин асгачихаж зvрхэлсэнгvй. Єєрийгєє албадаж байгаад уучихлаа. Yймэрсэн сэтгэлийг минь халуун сvv уужруулах шиг. Дотор бvлээн оргиж байна. Одоо нойр хvрэхгvй. Надад хийх юм алга. Дэвтрээ дэлгэе дээ.Булган хулгай хийгээд намайг ирэхээс хоёр хоногийн ємнє шоронд орчихсон гэнэ. Хуруу гарны «ажил» хийх нь байтугай, худлаа хэлэхийг нь vзээгvй Эрхvvгийн их сургууль, МУИС-ийг дvvргэсэн миний найз тэгнэ гэхэд би итгэсэнгvй. Цэнгэлийг (Булганы найз) битгий худал хэл гээд бараг л загнах шахлаа. Найзыг минь шоронгоос суллахгvй Монгол руу шууд явуулж магадгvй бололтой. Хvн муухай амьтан гэдэг нь vнэн юм. Булган яах бол, суллагдаасай гэхээсээ илvv би одоо яана аа гэсэн бодол ээрээд болдоггvй. Надад туслах болов уу гэж найдах, горьдох хэн ч алга. Хамгийн тvрvvнд толгой хоргодох газар хэрэгтэй. «Хямдхан байр тvрээслэмээр байна. Туслаач» гэж Цэнгэлээс гуйлаа. Швейцарьт оршин суух эрхгvй, Европын холбооны улсын визээр «туулайдаад» ирсэн надад сууц хєлслєх горьдлого vгvй гэнэ. Яана аа, би гадаа хонох нь ээ. «Би энэ айлын хvvхдийг хараад, гэрийг нь цэвэрлэдэг юм. Хэрэв чи хvсвэл ийм ажилд оруулж тусалъя. Айлын эзэд ямар ч зан гаргалаа, магадгvй цохиод авсан ч тэсэх л ёстой шvv» гэж байна. «Yйлдвэрт юм уу, цайны газарт оруулж чадах уу?» гэхэд « Солонгос, Японд л тийм ажил хийдэг байх.

Энэ чинь Европ шvv дээ. Зєвшєєрєлгvй бол хаана ч авахгvй» гэнэ. Гадаадад л гарчихвал байр хєлсєлж ажил хийгээд бєєн мєнгє хураадаг гэсэн мєрєєдєл минь ганцхан цаг хvрэхгvй хугацаанд хийсчихлээ. Буцъя гэхээр намайг бєєн єр хvлээж байгаа. Монголдоо нэртэй их сургууль тєгсєж хvн бvхний мэддэг нэртэй компанид ажиллаж байсан миний цалин амьжиргаанд минь хvрэхгvй шахам.Автобусны мєнгєгvй болчихлоо ээжээ гээд алгаа тосдог байсан би наашаа ирэхийн тулд байрныхаа эрхийн бичгийг банкинд тавьсан. Гурван мянган ам.доллар, єдрєєс єдєрт єсч буй хvvгийнх нь тєлбєрийг Монголд ямар ч ажил хийгээд дарж дийлэхгvй. Аавынхаа гал голомтыг алдах эрх надад vгvй. Хэрэв тэгвэл 60 дєхсєн ээжийгээ гудамжинд гаргана. Боолын хєдєлмєрийг хийгээд vзье. Надад єєр сонгох зам алга. Ямар ч байсан vлдэхээс дээ.Ажилд ортлоо хаана байх бэ? Хєєрхий минь Цэнгэл дахиад л туслая гэнэ.«-Эзэн єнєєдєр орой охинтойгоо АНУ-аас ирнэ. Тvр байлгаач гэж гуйя. Харин чи манай эзэгтэйд таалагдах ёстой шvv» гэлээ. Ямартай ч хэд хоног толгой хоргодох газартай болж мэдэх нь. Тэр хатагтай «Гаднын хvн байлгахгvй, уучлаарай» гэж бvv хэлээсэй. Би цєхєрч эхэлж байна. Хэн нэгнээс, ямар нэг хvчнээс дэмжлэг эрмээр ч юм шиг. Аав минь охиндоо туслаач!Цэнгэлтэй ярьж суугаад цаг нисэх мэт єнгєрснийг анзаарсангvй. Гэрийн эзэд онгоцноос буухад 30 минут vлдэж. Хоёулаа яаравчлан гарлаа. «Такси барья» гээд яг л Монголд байгаа мэт хэлэв.«Єє, яаж болдог юм бэ? Эндээс Женевийн нисэх онгоцны буудал хvрэхэд 130 франк (100 ам.доллартай тэнцэнэ) гардаг» гэж байна. Автобусанд суулаа. Эзэд буухад «зарц» нь заавал буудал дээр угтах ёстой гэнэ. Буугаад хоёулаа хурдаараа гvйлээ. Зvрх амаар гарах нь. Ашгvй амжлаа. Гуч гаруй настай бvсгvй, хоёр ой орчимтой охиноо хєтлєєд ирж явна. Цэнгэл тосч очоод тэврээд vнсэх юм. Чи ч гэсэн vнс гэнэ.

Танихгvй хvнийг vv? гээд цааргалахад «Эзэнд таалагдах ёстойгоо мартаагvй биз?» гээд ирмэж байна. Цэнгэлийг яг дуурайлаа. Нэрийг нь vл мэдэх тансаг сvрчиг, тийм гэж хэлэх аргагvй харийн хvний vнэр мэдрэгдэж байна. «Энэ миний найз, єнєєдєр Монголоос ирсэн юм. Та ажилд ортол гэртээ байлгахыг зєвшєєрєєч» гэж Цэнгэл гуйлаа. Эзэн толгой дохиж байна. Ашгvй дээ. 25 хvртлээ ингэж баярласан удаа надад цєєн. Гуйлтыг минь «биелvvлсэн» аавдаа баярлалаа. Эзний авчирсан дугуйтай том чемоданыг чирээд, нєгєє гартаа охиныг нь тэвэрлээ.Швейцарь явлаа гээд єчигдєрхєн л найзуудаараа vдvvлээд сууж байсан би 24 цаг ч хvрэхгvй хугацаанд «боол» болоод хувирчихав.Эзэн єнєєдєр тахианы шарсан мах иднэ гэнэ. Зоог бэлэн боллоо. Кафед зvсэм бялуу идэж, аяга кофе уусан ходоод нэгийг нэхээд байх шиг. Цэнгэл «Эзэгтэй усанд орж байна. Бид хамт хооллох ёстой. Гэхдээ эзнийг идэж эхэлсний дараа хутга, сэрээгээ аваарай. Тэгэхгvй бол хvндэлсэнгvй гээд уурлана шvv» гэлээ. Yгvй ээ, би єлсєж байна гэж хэлэх эрх надад байхгvй. Элдэв амттанаар хачирлаж, шаргал болтол нь шарсан махнаас дєрєв, таван удаа сэрээдээд болилоо. Ямар ховдог хvvхэн бэ гээд эзэгтэй намайг яв гэвэл би хаачих вэ? Єлсєж vхтэлээ ч хаа юм билээ. Тэснэ дээ.23 цаг болох нь. Эзэн охинтойгоо унтчихаж. Харин Цэнгэлийн ажил эхэллээ. Усанд орохдоо шvршvvрийнхээ єрєєнд vсний сэнс, сам, алчуураа шалан дээгvvр тараагаад хаясныг нь цэгцэллээ.Дотуур хувцас нь бас хэвтэж байна. Аваад угаалгын машин руу шууд л шидчихлээ. «Єє болохгvй. Энэ 270 франкийн vнэтэй эд. Машинд хийгээд сэмэрчихбэл тєлнє» гээд Цэнгэл сандарч байна. Гоёмсог хийцтэй дотуур ємдийг угааж зогсохдоо ээжийнхээ хєхний даруулгыг ч болтугай цэвэрлэж байв уу? гэж бодлоо. Толгойд юу ч буудаггvй. Мэдээж vгvй болохоор тэр биз. 02 цагт унтахаар хэвтлээ. Эзэн маргааш ажилтай. 06 цагт босдог гэнэ. Цэнгэл кофе чанаж уулгаад ажилд нь vддэг журамтай. Би ч бас босноо. Усыг нь ууж буй болохоор ёсыг нь дагая.Дахиад л тємєр хаалганы дєрвєлжин нvх тор хийгээд онгойлоо. Харгалзагч шар дугтуйтай захидал єгч байна. Хаяган дээр Солотурны шvvхээс гээд биччихэж. Задаллаа. Маргааш 10 цагт тус хотын шvvх дээр бэлэн бай гэжээ. Миний гэм бурууг сонсгоно гэнэ. Яанаа!Ямар ял авах болоо?

Эх сурвалж: http://xacap.blogspot.com/

6 сэтгэгдэл:

null
Damdaa (зочин)

Хариач хариач, мэдрэл юм уу хаашаа юм, ингэн ингэн хүний нутагт явна гэж юу байдаг юм? монгол улс ингэж явахаас чинь муухай байна гэж үү?

Уянга (зочин)

ямар аймар юм бэ.гадаад гарлаа гээд бүх юм сайхан болно гэдэг зүүд юм байна л даа

Зочин (зочин)

дараахь хэсгээ бичээрэй

Miigaa (зочин)

соёлтой орны шоронгийн хоол нь хүртэл өөр юм , гэхдээ л "сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" шүү

saraachan (зочин)

Damdaa-d BI BISHEE BI MONGOLDOO ALHAJ YAVAA HUUUN. Zochin-d za tegnee udahgui oruulnaa. hichneen saihan hool idej,ungulug gazraar alhallaa ch Tursun Ussun Eh orniig min yaaj guitshevdee...Uneheer HUSSENEER BOLDGUI AMIDRAL YUMDAA

заяа (зочин)

энэ үнэхээр аймар санагдаж байна. тэрний оронд эх нутагтаа ирвэл зүгээр юм бишүү хүний газар тэгж зовж байхаар хүн гэдэг чинь нэг л амьдарна шүү дээ тийм болохоор аз жаргалтай байх хэрэгтэй шүү????

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)