Би нэг их амьдралын туршлагатай хүн биш л дээ Гэвч бас энэ нүд чихээрээ амьдралын тухайд онолын юм нэлээдгүй хуримтлуулсан нөхөр шиг байгаан. Бодоод байхад хүн гэдэг амьтан их мухай юмаа. Өөрийнхөө биш өөр бусад хүний алдааг өөрийнхөөсөө илүү нухацтай авч үзээд байх шинжтэй шүү.Яагаад би ингэж хэлэхэд хүрэв ээ гэвэл хүмүүс хоорондын ярианаас нэлээдгүй ажиглалт хийлээ, аа бас өөр дээрээ дүн шинжилгээ хийж үзсэнээ нуух юун...

Зиа тэгээд бодож байналдаа би...хэсэг бичлэгийг цуврал болгохоор шийдлээ.

Эргэн тойрны хүмүүсийн амьдралын туршлага буюу миний амьдралын философи-1

Энэ удаад би ийм нэгэн сэдвээр бичихээр сонголоо. Хариуцлагын асуудал!!!

Гэхдээ хариуцлага тэр дундаа хүн өөрийн үйлдлийн төлөө хариуцлага хүлээх үүрэгтэй эсэх тухай нэгэн сэдвээр бяцхан хэлэлцүүлэг өрнүүлмээр санагдлаа.

Энд тэнд, гудамж талбай, нийтийн тээвэр, cafe pub гээд л хаа нэгтээ охидын амнаас тэр надтай дотно харьцаанд ороод л надаас хөндийрсөн, намайг ашигласан  гэх мэтийн яриа сонсож  байгаагүй хүн бараг байхгүй биз. Гэтэл бас  залуучууд  энэ тухай яриа өрнөх үед охидууд өөрсдөө л эхлэдэг, тэглээ ч охидод ч гэсэн сайхан л байсан биздээ ойлгомжтойшд гэдэг . За энэ тал дээр бол хэнд нь ч буруу өгөх аргагүй. Хувь хүмүүсийн харилцаа юм хойно. Гэтэл эндээс л нэг асуудал урган гардаг даа. Хэн хэн нь бэлтгэлгүй байхад тэртээ холоос нэгэн хүмүүн хүрээд ирнэ...Зүүн дээр будаа тогтоох адил аз завшаанаар инээмсэглэн ирэхэд нь аав нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй/ өсвөр насны ихэнхи тохиолдолд/. Тэгээд л найз охиноо эвээр нэг эмнэлэг дагуулж явахыг хичээнэ, хүчээр нэг би биш гэж гүрийнэ, аргадаж нэг эм уухыг зөвлөнө...Эмэгтэйчүүд өөрийгөө бодохгүй хариуцлагатай байхгүйдээ гэдэг ч эрчүүд тэднээс дутахгүй хариуцлагатай баймаар юм шиг...Тэгээд бас өөрийнхөө үйлдлийнхээ төлөө эрх тэгш хариуцлага хүлээдэг байвал... гэж бодогдох юмдаа

Нэг ийм тоо баримт байнаа.Манай улсын хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын 74% нь бие даан хүүхдээ өсгөж байна./Гүнж төвийн судлагаанаас/

Ийм нөхцөлд төрөөс эсвэл эцэг эхийн зүгээс ямар арга хэмжээ урьдчилан авах нь зүйтэй вэ? Энэ асуултанд нөгөө л хүн бүрийн амнаас гардаг Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах хэрэгтэй гэдэг. Гэтэл үнэн чанартаа ийм зөвлөгөө эцэг эхчүүдийн чихний хажуугаар өнгөрсөөр л...Дунд сургуульд ч ямар ч мэдлэг олгодоггүй. Зүгээр нэг номны зураг дээр хүний биеийн бүтэц байна тэрийг нь багш нь өөрөө тайлбарлахаас ч ичнэ. За тэгээд нөгөө эмэгтэй хүний сарын тэмдэг нтрын тухай хичээл дээр дурьдахаар багш сурагчгүй жийрхэж зугтана. Ингээд л ямар ч үр дүнгүй боловсрол олгосон, сурагчид нь эрүүл мэндийн боловсрол эзэмшсэн нэр зүүнэ. Тэгвэл бэлгийн боловсрол боловсрол биш гэж үү, харин ч ямар ч хэрэггүй чанаргүй баклаврын зэргээс илүү энэ улс орны хөгжилд хэрэгтэй чухал зүйл биш гэжүү! Хорвоод ирж мэндлэх нэг хүн ч болов элэг бүтэн, дүүрэн жаргалтай байж гэмээнэ Хүн хүнээ хайрлаж,харилцан ойлголцож, нэг нэгнээ хүндэлдэг нийгэм бүрэлдэн бий болох бус уу




4 сэтгэгдэл:

null
tngri (зочин)

Хогчино гэж хэлмээргүй л байна, харамсч байна гэж хэлмээргүй хэдий ч гомдолтой ... Гэвч хэнд гэдгээ мэдэж байгаа хэдий ч яахаа тодорхойлохгүй байна. Энэ нийгмийн буруу системийг засмаар байгааг мэдэж байгаа хэдий ч , ... одоохондоо дотроо л бухимдах юм.

Хэрлэн (зочин)

чиний зөв бас чиний нөгөө талаараа хэхэ

Хэрлэн (зочин)

талаараа буруу гэх гэсийн...

saraachan (зочин)

Ийм байдал өдөр бүр нүдний өмнө үргэлжилсээр л...хаа сайгүй эмэгтйэчүүдийн эмнэлэгийн хаяг, хаанах нь мэдэгдэхгүй чанартай баталгаатай гэх нэр зүүсэн үр зулбуулах эм зарна гэсэн зарлал хөвөрсөөр л...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)