Хоёр. Дахиад л нойргvй хонолоо. 07 цаг болох нь. Босъё доо. Нvvрээ будаад засчихъя. Швейцарь улсын шvvхийн ємнє хаана ч байдаг нэг эмэгтэй бус Монгол гэсэн тодотголтой бvсгvй зогсоно. Єнгєлєг харагдъя. Сvvлийн хэд хоногт єдєр алгасахгvй шахам «мэлмэрvvлж» байгааг хэлэх vv, царай зvс гэж харах юм алга. Єнєєдєр ч гэсэн «дуслуулах»байх. Харин гарыг минь бvv дєнгєлєєсэй. Сормуусны будаг урсчихвал нvvр минь сэтгэл шигээ халтартчихна.Намайг шоронд авчирсан цагдаагийн жолооч ирлээ. Инээмсэглээд мэндэлж байна. Танимхайрч байгаа юм болов уу? Давраад vзье. «Гарыг минь битгий гавлаач». Толгой дохилоо.Ашгvй дээ. Нvvрээ «аврах» боломжтой болох нь. Болж л єгвєл уйлахгvй юм шvv. Нулимсаа харийнханд vзvvлмээргvй байна.Солотурны шvvхийн байранд 20 минут хэртэй давхиад хvрлээ. Жолооч машиныхаа урд талын цоожтой сараалжин торон дотор суулгасны хvчээр дотор муухайрсангvй. Намайг 09-д авчирчихаж, хурал эхлэхэд нэг цагийн зай байна.Хvлээлгийн єрєєний тємєр сандал дээр юу хийж суух вэ. Дахиад л туулсан амьдрал руугаа бодол «хэсvvчилье».Эзэгтэй сайхан ааштай ирээсэй гэж би орой бvр хvсдэг. Гэсэн ч горьдлого тасрах нь биелэхээсээ олон. Эзний занг засах гэж «бєнжигнєх» хэцvv юмаа. Одоо яах вэ. Толгой хоргодох газартай байгаа нь тэнгэрийн умдаг атгасантай ялгаагvй.Женев хотын нэгэн сонинд «Ажил хайж байна» гэсэн зар єглєє. Эхний хоёр єдєр хэн ч ярьсангvй. Ашгvй гурав дахь єдєр утас дуугарлаа. Заавал франц хэлтэй гэрийн vйлчлэгч хэрэгтэй гэнэ. Дахиад хоёр удаа зар тавилаа. «-Та францаар ярьдаг уу?», «Yгvй» гэсэн vгийн дараа харилцуураа тавих чимээ. Яана даа энэ янзаараа бол ажил олдоно гэж vv? «Миний найз тэвчээртэй бай. Бvх юм сайхан болно» гээд Цэнгэл сэтгэл засах юм. Уйлмаар л байна. Эзнийхээ занг яаж тэсье дээ гэж буй найзыгаа зовоогоод яах вэ. Нулимсаа vзvvлэхгvй ээ. Халаасан дахь мєнгє дуусах нь. 30 франк л vлдэж. Утасны карт 10 франкаар авлаа.«Ээжээ охин нь байна. Мєддєє ярьж чадахгvй шvv. Битгий зовоорой». Хєєрхийдєє муу ээж минь «За» гэж байна. Азаар яагаад гэж шалгаасангvй. Хэрэв асуусан бол юу гэх байсан бол? Мєнгєгvй болчихлоо гээд vнэнээ хэлэлтэй биш. Хуурах л байсан байх даа.Цэнгэлийн эзнийд сар амьдарлаа. Эзэн сvvлийн долоо хоног дандаа ууртай ирсэн. Орой бvр гэрт нь ашиггvй нэгэн «хоолны сав» сууж байдаг болохоор аргагvй биз. Эзний зєвєє. Харин єнєєдєр хатагтай инээмсэглэсэн царайтай босго давлаа. Намайг дуудаж байна. Найз бvсгvйд нь гэрийн vйлчлэгч хэрэгтэй болж. Тав хоног цалингvй ажиллуулж турших юм байх. Хэрэв таалагдвал би мєрєєдлийнхєє мєнгєнєєс атгана. Баярласан гэдэг тоймгvй. Туршилтынхаа хугацаанд яг л морь, нохой мэт зvтгэлээ. Зургаа дахь єдрийн шєнє нойр хvрдэггvй. Маргааш л гэхэд би цалинтай, мєнгєтэй болно. Гэрийн зарцаар жинхлэнэ. Дуу аялмаар ч юм шиг. Yvр хурдхан цайгаасай. Эзэгтэй дуудаж байна. Гvйхээрээ шахам очлоо. «Чиний англи хэл надад хангалттай биш байна. Уучлаарай». Уучлаарай гэдэг зайл гэсэн vг. Толгой руу хvнд тємрєєр татаад авах шиг.Хамаг горьдлого нурчихлаа. Цэнгэлийн эзэн намайг гэрээсээ явуулах гэсэндээ найз бvсгvйндээ авчирсан юм биш байгаа даа. Тvvнд ч гэсэн гэрийн vйлчлэгч шаардлагагvй болохоор тав хоног туршилтаар ажиллуулъя гэсэн биз. Би хууртчихаж. Шинэ жил дєхєж хєл хєдєлгєєн нэмэгдсэн Женевийн тєв гудамжаар алхаж явна. Дотор харанхуйлаад бєглєрєєд нэг л биш. Хаачихаа ч мэдэхгvй... Очих газаргvй, хонох гэргvй хvн яах ч юм билээ. Дотроо онгойтол уйлах юмсан. Ямар гудамжинд мэгшилтэй биш. Уйлахад хvртэл орон хэрэгтэйг одоо л би ойлгож байна. Єнєєдєр, маргааш бас дараа нь хаана хононо оо. Юун чимээ вэ? Єє гар утас дуугарсныг анзаарсангvй. Юу вэ? 0764940705. Булганы утас байх чинь. Би буруу хараагvй байгаа даа...

Шоронгоос намайг авчирсан цагдаагийн жолооч дуудлаа. Бодолдоо дарагдаад 10 цаг болсныг анзаарсангvй. Шvvх хурлын танхим руу орлоо. Сvртэй юм аа. Шvvгдэгчийн сандал эзгvй байна. Тэр миний суудал.

4 сэтгэгдэл:

null
muugii (зочин)

үргэлжлэлийг нь хурдан тавиарай

injig (зочин)

Urgeljleliig n bicheeri.Nadad ch bodit material hangalttai bna.

chiher (зочин)

ta urgeljleliig hurdan tawiarai.ih huleesen shuu,ta odoo yg haana yu hiideg we.ene deer bichsen yum tanii amidraluu eswel huniihuu.zaawal hariulaarai

saraachan (зочин)

Удахгүй оруулнаа.Би бишээ.Энэхүү тэмдэглэлийг xacap.blogspot.com гэдэг блогоос авсан гэдгээ эхний бичлэгтээ оруулсан болно.Энэ хүнийг би огтхон ч танихгүй бөгөөд элэгт нэгт Монгол хүнийхээ хувьд бусадхүмүүст сургамж болгох үүднээс оруулж байгаа юмаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)