Миний сэтгэлд Тусгаар тогтносон улс

Дотор минь нэгэн улс гүрэн оршиж байна

Дулаахан уур амьсгал, цөөхөн ардтай улс гүрэн

Тусгаар тогтнол бүрэн эрх нь

Тунхагласан цагаасаа ер устаагүй

                  Үүсгэн байгуулагч нь хэнийг мэдэхгүй ч

                  Үндсэн хууль нь чи бидний хайрын үгс

                  Амбан захирагч нь одоогоор байхгүй л байна

                  Албан тушаалаа мэдэхгүй л яваа чи минь

 Улс гүрэн ямар ч гэсэн

Угаасаа нэг л захирагчтай байдаг

Ерөнхийлөгчийн зарлиг гэгч нь

 Ерөөсөө чиний минь хэлэх үгс

                  Харцнаас чинь л бүх зүйл илэрдэг

                  Хайраар хөглөгдөн үйл явц нь дэвэрдэг

                  Харц ард нь нэг л зүйлийг хүлээдэг

                  Хариу нэхэлгүй чиний л зүрх рүү хүсэлтээ илгээдэг

Энэ гүрэн гадаад харилцааг хүсдэггүй

Эдгэрэхгүй шарх адил дотроо л бэтгэрдэг

Хууль тогтоомж нь мөнхөд хүчинтэй

Хайраа хүлээх энхийн манаатай            

                                               2006.05.25

9 сэтгэгдэл:

null
harmogu (зочин)

өө сайхан бичиж,,, блогруу чинь оржийгаа шүү,,сайн хөтлөөрэй ккк

saraachan (зочин)

harmogu баярлалаа хичээнээ :)

mandakhaa (зочин)

kk gue ene chin yasan huurhun bichchee wee. Uulhun uma . Erunhiilugchiin zarlig geech ni eruusuu minii husel zorig geseg ni ikh taalagdlaa.

Saraachan

кк зарлиг гээч нь ерөөсөө чиний минь хэлэх үгс гэсэншд уг нь кк

Hulan (зочин)

chi min bur budaa bolgodog boljee hehe

Saraachan

хэхэ болоогүйээ байсан юм билээ

Bataa (зочин)

chi yamar mundag yum be. chadvarlag yumaa chinii mortuudiig unshaad amaa angaigaad l suuj bn. Sanaj yavnaa

migi (зочин)

ayguuu argagui l setgelees n undaran garch baiga n medregdej bn shu aimar aimar.

Saraachan

хэхэ баярлалаа 2оо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)