-Зар єгсєн vv?
-Тийм ээ.
-Би эхнэрээсээ салсан.Ази бvсгvйтэй гэрлэх сонирхолтой байна.
-Уучлаарай, та хэдэн настай вэ?-
45-тай.
Хоёулаа хэзээ уулзах вэ?
-Уучлаарай, би 26-тай л даа.
-Та нарт паспорт л хэрэгтэй биз дээ? Хэрэв надтай хуримлабал таван жилийн дараа манай улсын иргэн болно шvv дээ.
-Ойлгож байна л даа. Гэхдээ л...
-Єєрєє л мэд. Ази,
африк бvсгvйчvvд хvнтэй сууна гэсэн зараас их юм алга.И ймэрхvv яриа єдєр бvхэн
давтагдаж байна. Yvд тогшив уу даа? Нэлээд ширvvн цохиж байх чинь. Тайллаа.
Цагаачдын байрны дарга, хоёр цагдаатай зогсч байна. Шууд л муу совин татлаа.
«Манай улсад цагаачлах хvсэлт тавьсныг чинь хянаж vзээд боломжгvй гэсэн хариу
єгсєн байна. Бид чамайг албадан саатуулна. Бvх юмаа ав». Мєрєєдлийнхєє мєнгєний
захаас нь ч атгаж чадсангvй. Уйлмаар л байна. Гэхдээ харийнханд нулимсаа
vзvvлэхгvй ээ. «Чамд хувцсаа хийх цvнх бий юv» гээд хог хийдэг гялгар уут
сарвайв. «Цvнх байтугай чемодан бий. Надад ганцхан боломж олгооч. Шоронд
хоригдох болсноо найздаа дуулгая».Тємєр хаалганы чихраад онгойдог чимээ
нуруугаар минь хvйт vргэлж дааруулдаг. Дахиад л эвгvй оргиуллаа. Шоронгийн
харгалзагч Гадаадыг хариуцсан цагдаагийн газрын байцаагч, ирснийг хэллээ.
Намайг нутаг руугаа буцахыг шаардана. Би зєвшєєрєхгvй ээ. Энэ тємєр «авснаас»
суллагдах л юм бол ахимаг эрийн ч хамаагvй эхнэр болъё. Шийдэж, зориглож
чадахгvй байсан сэтгэлийг минь шорон цэгцэлчихлээ. Хайрлаж хэзээ ч чадахгvй ч
харийн эрийн тэвэрт таван жилийг єнгєрєєе. Єєрийгєє золиод vр хойчийнхоо
ирээдvйг бодъё. Ээжийнхээ удмын цусыг євлєж тєрєх хvvхдvvд минь эх орныг минь
над шиг хайрлаж л таарна. Чилийсэн олон сарыг тэсээд би туулнаа. Эндээс
явмааргvй байна.
Эх сурвалж: http://xacap.blogspot.com/
Энэхүү бичлэгийг оруулах болсон шалтгаан нь нэг ч гэсэн хүн уншаад мэдээж хүн бүрт л зорилго байгаа. Гэвч түүндээ хэрхэн хүрэх, ямар арга зам илүү чухал бөгөөд ээлтэй вэ гэдгийг эргэцүүлж нэг бодоосой гэж хүссэний үндсэн дээр дээрхи эх сурвалжаас аван оруулсан болно.

4 сэтгэгдэл:
Tiimee, zaaval tend amidarch sursnaar amidral deeshleh uu? Unendee bol Mongol shig saihan gazar bhgui bna shu dee. Husve ta 1000-5000$ ajil hiij bolno sdhe. Humuus ene dung haraad haana ve geh bh. Gehdee yamar ch ajildaa setgeleesee handaad ajilaval avnoo. Manaihan mongotei bolson bna hsdee.
хүйсээ бузарлачаад хуцдаг халтар вэ харийн эрийн өвөрт 5 жил ч гэх шиг Тэгээд үр хүүхдүүд дандаа 5 жил харийн хүний өвөрт ээж игээ эх орноо хайрлаад байгаа нэртэй хэвтэх юм байна тээ муу янхан
Yanaa, zaabal emegtei hunii tuhai bh daa ch yahab dee, amidral taah argagui sh dee, eh orondoo er nuhorteigee saihan amidrahiig l em hun buhen husne shuu dee, erchuudee emegtei humuusee hairlaj er hun shig ger ornoo, ur huuhdee hairlaj amidraach dee, ta nar arhi uugaad, huuhen erguuleed, zodoj nudeed baihad gadnii erchuud mgl-d ireed mgl huuhniig ch gadaad dahi ehneree ch yugaar ch dutaahgui amidraad bnaa, gadaad garch gadaad eriin obort jargana gej yu bh bee dee, erchuudee busguigee hairla, buu zabhair,...
Уучлаарай. Би энэхүү бичлэгийг дээрхи эх сурвалжаас авсан тул энд та бүхэн хэн нэгнийг шүүмжлэхээс илүүтэйгээр хэн ийм байдалд хүргэв? манай тогтолцоо буруутай юу? ийм хүмүүс мэдээж цөөнгүй тул тэднийг бас ойлгох нь бидэнд чухал юм болуу